Г.Дөлбадрах: Үзэгч, сонсогчдынхоо сонорыг хайрын дуугаар мялаана
Нийтийн дууны ертөнцөд сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа залуу хос дуучид бол Г.Дөлбадрах, Б.Сонгууль нар. Тэднийг “Морины Батбаярын хүүхдүүд" гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин тэд аавтайгаа хамтран “Удам дамжсан аялгуу" нэртэй цомгоо гаргаж, МҮЭСТО-нд энэ сарын 29-ний өдөр тоглолтоо хийхээр болжээ. Ингээд Г.Дөлбадрахтай амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.



















