"Андууд сити клуб"-ын тамирчдад амжилт хүсч, автомашин бэлэглэв
Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай "Мазала" үндэсний дээд лигт тун амжилттай оролцсон хөлбөмбөгийн “Андууд сити клуб”-т автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгч “Дэлхий заяа” ХХК-аас автомашин гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.08.14/ Монголын хөлбөмбөгийн холбооны байранд боллоо.



















