Израил хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв
Одоогийн байдлаар хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тухай улс төрийн шийдвэрийг хүлээж байгаа гэж Израилын Ерөнхий штабын дарга Херци Халеви мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар хуурай замын цэргийн ажиллагаа явуулах тухай улс төрийн шийдвэрийг хүлээж байгаа гэж Израилын Ерөнхий штабын дарга Херци Халеви мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн Өмнөд Солонгосын "Daewoo" брэндийн гэх хуучин автобус нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан сэдвийн нэг болсон.
Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй "Н" нь "хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэн. Дайн эхлээд ердөө 17 хоногийн хугацаанд Палестины талаас 5000 гаруй хүн амиа алдсаны тал нь хүүхдүүд байжээ.
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын сонсгол 10.00 цагт товлогджээ.
Бид эмнэлэг дээрээ 600 хүнийг хамруулан нурууны өвчлөлийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд 30 орчим хувь нь хүүхдүүд байснаас гадна энэ хүүхдүүдийн ихэнх нь нурууны өвдөлтгүй муруйлттай байна. Бага насны хүүхдийн бие уян хатан, хөнгөн, илүүдэл жин багатай, үений холбоо нь уян учраас яаран суулт үүсэж, мэдрэл дарагдахгүй хэрнээ муруйлт үүссэн байдаг.
Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
ХАМАС, Израилын дайны үеэр Израилын арми Газын зурвас руу халдаж, дүрвэгчдийн хуаранд хэдэнтээ цохилт өгсөн юм. Энэ удаад олон мянган хүн байрлаж байсан дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 20 гаруй хүн амиа алдсан талаар Аль-Жазира мэдээлжээ.
Катар олзны хүмүүсийг суллах хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь тус улсад ХАМАС-ын улс төрийн жигүүрийн олон удирдагч ажиллаж, амьдардагтай холбоотой аж. Тиймээс Катарын эрх баригчид ХАМАС-ын улс төрийн жигүүрийн удирдагчтай шууд харилцаа холбоо тогтоож, улмаар тэднээр дамжуулан цэргийн жигүүрийнхэнтэй холбогдож байгаа нь дамжиггүй гэж ВВС агентлагийн редактор Жереми Боуэн онцолжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх санаачилга гаргаж, иргэдийн дэмжлэгийг аваад байна. Парламентын цахим хуудсанд байршуулсан санал асуулгад 100 мянган иргэн дэмжсэн санал өгснөөр уг асуудлыг УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болов.
АТГ-аас нийтийн тээвэртэй холбоотой гурван хэрэгт хэрэг бүртгэл нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай, эмэгтэй хүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагийн үед сураггүй алга болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг нийслэл, Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан.
Шийдвэр гаргаж, шав тавьснаас хойш 10 гаруй жил дуншсан Үндэсний төв сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар болсон байна.
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог сайд Ч.Номин ахалдаг. Тэгвэл уг хорооны төсвийн зарцуулалтын талаарх мэдээлэл өнөөдөр гишүүдийн анхаарлыг татаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа.
Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК зэрэг байгууллага хамрагдаж буй билээ.
Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол хийхээр болсон байна.
Blackpink-ийн Жисү жүжигчин Ан Бу Хён нарыг завгүй хуваарийн улмаас салсан гэдгийг YG энтертайнмент мэдэгдлээ.