Израил эвлэрлийн хугацааг дахин 10 хоногоор сунгах хувилбарыг авч хэлэлцэнэ
ХАМАС, Израил сар гаруйн хугацаанд дайтсаны эцэст ХАМАС-ын олзноос хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор Катар, Египетийн зуучлалтайгаар гал зогсоох хэлэлцээр хийсэн. Энэ тохиролцооны дагуу талууд дөрөв хоногийн туршид гал зогсоохоор болсон бөгөөд баасан гарагт эхэлсэн эвлэрэл даваа гарагт дууссан юм. Улмаар талууд эвлэрлийн хугацааг дахин хоёр хоногоор сунгаж байв.



















