CNN: Украин хорлон сүйтгэх, дроноор халдахын тулд ОХУ-д тагнуулын сүлжээ байгуулсан
2023 он гарсаар Оросын нутаг дэвсгэр дээр газрын тосны үйлдвэр, төмөр зам, цэргийн комиссарын байр, агуулах, хий дамжуулах хоолойнуудад гал түймэр, дэлбэрэлт хэдэнтээ гарсан. Сүүлийн үед гэхэд л Оросын төрөл бүрийн мужуудад ийм халдлагын тоо эрс өссөн юм. Энэ нь хорлон сүйтгэх сүлжээг байгуулах украинчуудын "олон сарын хүчин чармайлтын оргил үе" гэж тагнуулын байгууллагын мэдээлэлтэй ойр эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.



















