Туркэд газар хөдлөлтөөр барилга нурсантай холбоотойгоор 188 хүнийг баривчилжээ
Хоёрдугаар сарын зургаанд Туркэд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амиа алдаж, байшин барилгууд нурсан. Энэ эмгэнэлт хэргийн дараа Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан гүйцэтгэгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж эхэлсэн юм.



















