Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван И ОХУ-д айлчилна
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын хэрэг эрхлэх газрын тэргүүн Ван И Москвад айлчилна гэж Ведомости мэдээлжээ. Энэ айлчлал хоёрдугаар сарын 20-оор болно гэж эх сурвалж мэдээлсэн бөгөөд айлчлалын товын талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж.

















