"Miss Universe-2022"-ын оролцогчдын өвөрмөц даашинзууд
Miss Universe-2022 тэмцээн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр шагналтнуудаа тодруулна. Тэмцээний Үндэсний хувцас шалгаруулалтын даваанд оролцогчид улс орныхоо уламжлал, онцлогийг харуулсан даашинзыг өмсөн оролцдог. Энэ удаагийн тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гайхуулсны зэрэгцээ зарим нь тун өвөрмөц гоёлыг сонирхуулжээ.
















