Солонгос руу ВИЗГҮЙ аялал зохион байгуулах компаниудыг зарлалаа
БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон. Тус шийдвэр ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

















