Монголын жүдо багийнхан Азийн аваргын дэд байрыг хүртлээ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцов.

















