Дархлаажуулалтын цэг хангалттай ч хүүхдүүд вакцинд хамрагдах нь бага байна
Бид дархлаажуулалтын цэгийн орчимд явж байгаа олон хүнтэй уулзаж, "хүүхдээ дархлаажуулалтад хамруулах эсэх" талаар асуухад "мэдэхгүй", "мэдээлэл алга", "эхэлсэн юм уу, мэдээгүй" гэх хариултыг олон хүн өгч байлаа. Амралтын зугаалгын улирал дуусч, сургууль цэцэрлэг цуглах дөхөхөөр л хүмүүс анхаарлаа хандуулах байх гэсэн иргэд ч байв.



















