Алба хаагчид нарийн ногоо тариалж, хүнсэндээ хэрэглэж эхэлжээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч гэх мэт нарийн ногоо тарьж, ургуулан хоол, хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.



















