Хойд Солонгос хоногт 96 мянган халдварын тохиолдол илэрчээ
Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд нутагт нь халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байсан БНАСАУ-ын эрх баригчид халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар анх энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдэгдэж байв.



















