"Баатар ван" Л.Эрдэнэбулган таалал төгсчээ
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган нь 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. Тэрбээр 1967 онд Болгар улсын Софи хотын хотын Хөгжмийн дээд сургуулийг дуулаач мэргэжлээр, 1980 онд Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн найруулагч мэргэжлээр тус тус төгссөн байна.