ХААН Банк хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аяныг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ
Энэ жил ХААН Банк “1000-0” аянаа гурав дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээндТээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн 4 дүүргийн алслагдмал сургууль, цэцэрлэгийн 3000 гаруй хүүхдэд зам тээврийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхсэдвээр сургалт зохион байгуулахаас гадна хүүхэд бүрд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээлэл олгох буддаг ном, стикер бэлэглэж буй. Түүнчлэн хүүхдүүдэд дуу хөгжмөөр дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох ойлголтыг хэвшүүлэх зорилгоор “Gertoon” анимэйшн студитэй хамтранхүүхдийн дуу бүтээж олон нийтийн хүртээл болголоо.













