Согтуурсан үедээ эхнэртэйгээ муудалцсаны улмаас осол гаргаж хоёр хүн гэмтээжээ
ХУД-ын 20 дугаар хороо "Хөрш заан" хотхоны 106 байрны хойд замд Lexus RX350 маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон toyota Aristo, Toyota Aqua, Toyota Rumion маркийн автомашиныг мөргөж, жолооч 30 настай , эрэгтэй Т, 27 настай эрэгтэй У нарын 2 хүн гэмтсэн байна.