Төрийн албан хаагчдад зориулсан менторшип хөтөлбөр хэрэгжиж байна
НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Нийслэл-110" менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид өнөөдөр анхны сургалтдаа хамрагдлаа. Өнөөдрийн сургалтаар төрийн албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн үнэт зүйлийн талаар хэлэлцсэн бөгөөд бичил төсөл хэрэгжүүлэх зааварчилгааг танилцуулсан юм.


















