Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжлээ
Монголчууд бид эвлэлдэн нэгдэхдээ өөдлөн дэвжиж, талцан хуваагдахдаа уруудан доройтдог гэдгийг эцэг өвгөдийн маань буурал түүх бидэнд харуулсан. Та бид эвтэй байж, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа эрчим хүч, боомт, аж үйлдвэрийн том асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 100-120 их наяд төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллах ёстой.



















