Т.Доржханд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар сонсголд ирэх ёстой
Энэ хэлэлцүүлгийг Монголын иргэд олон хоног хүлээсэн. Санаж байгаа бол хоёр сарын өмнө хэлэлцүүлэг хийсэн. Тухайн үед МАН-ын удирдлага болон АН-ыг төлөөлж ирсэн удирдлагууд улс төрийн хариуцлага тооцно гэж ярьсан. Өнөөдөр УИХ-д энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Өнөөдрийн уулзалтаас үр дүн гарах ёстой. Гэтэл эрх бүхий хүмүүс нь байхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд дууд гэлээ. Тодорхой хэлэхэд хуулийн хариуцлага яригдаж байна. Улс төрийн хариуцлага яригдаж байна. Ёс зүйн хариуцлага яригдах ёстой. Эдийн засгийн хариуцлага нэхэх ёстой. Авсан зээлээ буцааж төлөх ёстой.


















