Л.Оюун-Эрдэнэ: Монголын төр, засаг туйлын идэвхтэй ажиллаж байна
Монгол Улс 40 орчим их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтад 20 орчим хувийг ч зарцуулж чадахгүй байна. Учир нь урсгал зардалд 80 хувь буюу 9.4-9.5 их наяд нь зарцуулагддаг. Төсвийнхөө орлого биш зарлага талд маш их анхаарал хандуулсан. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол концевци нь 40 л байгаа ДНБ-ийг маш богино хугацаанд 120-150 их наяд буюу 2-3 дахин тэлэхэд оршиж байна.



















