Л.Наранбаатар Сангийн сайдын зөвлөхөөр томилогджээ
Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Л.Элдэв-Очирт албан ажлаа хүлээлгэн өгсөн Л.Наранбаатар шинэ албанд томилогджээ. Тодруулбал, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр томилогджээ.











