ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт генерал цол хүртээлээ
Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.


















