Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн төлбөр бүтээн байгуулалтын зардлаасаа даваад байна
Зөвхөн 2021 онд гэхэд Улаанбаатар хотод газар чөлөөлөхөд 320 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Чөлөөлсөн газруудад бүтээн байгуулалт хийхээр 193 тэрбум төгрөгөөр зураг төсөв хийсэн. Мөн тус газруудад бүтээн байгуулалт хийхээр улсын төсвөөс 400 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.



















