БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байна
Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.
Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “КОВИД”-19 цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв.
Токио 2020 Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирж үзэж, Монголын багаа дэмжлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулсан асуудлаар бүлгийн зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавируст халдвар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токио-2020 олимпийн наадамд оролцож буй баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзана.
Хуульзүйн байнгын хорооноос бусад нь тайлангаа тавьсангүй, хууль тогтоох дээд байгууллагын ажил гацлаа.
Мөн эмийн бүртгэл, чанарын асуудалд анхаарах шаардлагатайг санууллаа. Хөгжингүй улс орнуудад олон төрлийн эм, урьдчилан сэргийлэх тарилгууд гараад байдаг ч манайд орж ирдэггүй. Манайд хэдхэн компани хямд эм оруулж ирдэг шахааны бизнес байсаар байна.
Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.
Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 16-нд боллоо.
Засгийн газар энэ байрыг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд буюу 100-аас доош оруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдлаа. Салбар бүрийн төллөөллийг багтаасан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ХНямбаатар ахална.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэв.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.
Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.