С.Эрдэнийг нэр дэвшүүлсэн цахим сонгуульд Монголд байхгүй 96 хүн саналаа өгчээ
С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг сонгосон гэх цахим сонгуульд нийт АН-ын 75879 гишүүн саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан. Энэхүү цахим сонгуулийн дараа энэхүү сунгаанд оролцсон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал цахим сонгуулийг шударга бус боллоо гэж мэдэгдсэн.















