ШУУД: Нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээж авахгүй бол гомдол гаргана
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. СЕХ өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байгаа. Харин АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр хоёр нэр дэвшигч тодруулаад байгаа. Харин СЕХ хуулийн дагуу нэг нэр дэвшигчийн материалыг хүлээж авна гэжээ.


















