МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэн дэмжжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэн дэмжжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжүүлж байна. Тус газрын хоногийн мэдээнд гал түймрийн дуудлага ирж, амиа алдсан тохиолдол гарчээ.
Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
УОК-ын удирдлага огцорч байна. Төрд сэтгэлгүй ажиллаж байгаа хүмүүст харамсаж байна. Ерөнхий сайдад огцорч байгаа өргөдлөө хүргүүлж байна. Нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан өрөөндөө хуралдаж, зарим хүмүүс хариуцлага тооцохоо мэдэгдсэн.
"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай эхийг ХӨСҮТ-д тусгаарлахдаа эх, нярайг шаахай, гэрийн халадтай нь зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдаж, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн төслөөр өмнө нь УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан байсан.
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулах шаардлаа.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайлан мэдээлэл сонсох асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.01.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
"Өргөө" амаржих газарт амарсан эхээс коронавирусийн халдвар илэрснээс ХӨСҮТ-д шилжүүлсэн. Ингэхдээ дотуур өмд, унтлагын хувцас, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Шадар сайд Я.Содбаатарт албан шаардлага хүргүүллээ.
Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" төслийн талаар мэдэгдэл хийлээ.
Өнөөдөр УИХ, байнгын хороо хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 12 сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд таван чиглэлээр ажилласан байна. Энэ талаарх санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаан 15 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх болон Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.