Нийслэлд энэ сарын 10-20-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд шилжих саналыг хэлэлцжээ
УОК өчигдөр 18:00 цагаас хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.
УОК өчигдөр 18:00 цагаас хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Ээлжит чуулган 50-аас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы хуралдаан 82 хоног хуралдаж, 87 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталсан гэдгийг албан мэдээндээ онцолжээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан гэдгийг хаалтын хуралдааны үеэр онцолсон. Тэгвэл намрын чуулганы үеэр хэлэлцсэн ч баталж амжаагүй, буцсан хуулийн төслүүдийг онцолж байна.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуульд орсон өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү?
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны нээлттэй сонгон шалгаруулах, шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлаас томилбол хараат бусаар ажиллаж чадах уу?/Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энд дарж үзнэ үү/.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий хууль болсон хэмээн үзэж байгаатай Та санал нийлж байна уу? /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энд дарж үзнэ үү/.
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.
Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20-н жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олонд мэндчилгээ илгээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.
Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ.
Миний бие чихэр мэт сайхан зүйл ярихгүй. Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж, гишүүд асуулт тавьж, хэлж дууслаа. Чуулганы хуралдаан түр завсарлаад 21:00 цаг Засгийн газрын гишүүд тангараг өргөх ажиллагаа болох юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын сайд нарыг хэлэлцэн, дэмжсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд "Засгийн газрын бүрэлдэхүүнийг батална" гэдгийг онцолсон. Намрын чуулган завсарлах хуулийн хугацаа тулсан, цар тахлын энэ үед Засгийн газрыг яаралтай ажилд нь оруулах цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнийг шуурхай батлахаар болжээ. Тиймээс тун удахгүй УИХ Засгийн газрын сайд нарыг танилцуулна, батална.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байна. Энэ Засгийн газарт зарим сайдуудыг улираан томилохоор шийдвэрлэжээ.