Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болох уу?
МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.
МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.
Монгол Улс Засаглалын хямралд орлоо гэдгийг мэдэгдэж байна. Иргэдийн сайн дурын жагсаалыг Ерөнхийлөгч удирдсан гэдэгт гайхаж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол У.Хүрэлсүхийн удирдлагад итгэж байсан итгэл найдвар байсан.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцрох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаараа огцрох мэдэгдлээ хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох өргөдлийг хэлэлцэн дэмжсэн билээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжив. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа бүрэлдэхүүнээр нь огцруулахаа мэдэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга өнөөдөр 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгө төлж, ард иргэдийг турхирсанд харамсаж байна. Улс төрийн үймээн самуун гарч, төр засаг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэх вий гэж урьдчилан сэргийлж, би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах саналыг Удирдах зөвлөлдөө танилцуулж, МАН-ын бүлэг дэмжжээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийлээ. "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өчигдөр Сүхбаатарын талбайд "Шаахайтай жагсаал" эхлүүлсэн. Тэрбээр Ш.Адьшаа гишүүний зөвлөхөөр ажилладаг.
Иргэд Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайд нарыг огцруулахаар жагсаж байх үед УИХ-ын чуулганы танхимд түүнтэй холбогдуулан санал хэлэх гэсэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын микрофоныг УИХ-ын дарга Г.Занданшатар хаажээ. Т.Доржханд цар тахалтай холбогдуулан байгуулсан Түр хороогоо ажиллуулмаар байна гэдэг санал гаргасан аж.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Засгийн газрыг бүрэлдэхүүнээр огцруулах саналыг дэмжжээ. Учир нь Удирдах зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо танилцуулсан аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 60.7 хувийн саналаар баталлаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэн дэмжжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжүүлж байна. Тус газрын хоногийн мэдээнд гал түймрийн дуудлага ирж, амиа алдсан тохиолдол гарчээ.
Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
УОК-ын удирдлага огцорч байна. Төрд сэтгэлгүй ажиллаж байгаа хүмүүст харамсаж байна. Ерөнхий сайдад огцорч байгаа өргөдлөө хүргүүлж байна. Нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан өрөөндөө хуралдаж, зарим хүмүүс хариуцлага тооцохоо мэдэгдсэн.
"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн. Халдвартай эхийг ХӨСҮТ-д тусгаарлахдаа эх, нярайг шаахай, гэрийн халадтай нь зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл олон нийтийн бухимдлыг төрүүлж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөдөр /2021.01.20/ хуралдаж, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Дэд хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг танилцуулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн төслөөр өмнө нь УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан байсан.
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулах шаардлаа.