ШУУД: Нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд шаардлага хүргүүлж байна
УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээ мэдэгдэж, нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд шаардлага хүргүүлж байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээ мэдэгдэж, нам, эвсэл, бие даагчид СЕХ-нд шаардлага хүргүүлж байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр боллоо. Тэд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.
“Та Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд Сонгуулийн Ерөнхий хорооны оруулж ирж байгаа худлаа тоог зөвшөөрч УИХ-д оруулж болохгүй. Шударга сонгууль болох ёстой гэж шаардаж байсан хүний хувьд шударга бус байдалтай эвлэрч, МАН-ын луйвартай эвлэрч болохгүй”
Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10.00 цагт төрийн ордонд гардуулна.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат эвсэл-1, Бие даагч-1 тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа. Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 эмэгтэй байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар бие даан нэр дэвшигчид мэдээлэл хийлээ.
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар албан ёсны мэдээллийг СЕХ-ноос хийж байна.Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар бие даагчид мэдээлэл хийж байна.
АН-ын гишүүн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2019 онд батлагдсан хуулиуд дээр өнөөдөр Төрийн тамга дарлаа.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар МАН 62, АН 11, "Зөв элекорат эвсэл", "Та бидний эвсэл", бие даагч тус бүр нэг суудал аваад байгаа.
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН 11 суудал авч, ялагдал хүлээгээд байгаа.
Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллахгүй бол ийм үр дүн гардаг юм байна. Энэ сонгуульд АН-ыг удирдаж орсон хүний хувьд надад алдаа оноо байсан. Нөхөдтэйгээ зөвшилцсөн ч алдаа оноотой шийдвэр байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж нэгдэж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 11 суудал аваад байгаа.
УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ эвслээс мэдээлэл хийлээ.
-"ШИНЭ" эвслийг дэмжиж санал өгсөн 230 гаруй мянган сонгогчдодоо талархъя. Мөн дэмжээгүй мянган мянган иргэдийнхээ итгэлийг авч ажиллана.
“Энэ өдрөөс хойш миний дууг нэг ч битгий сонсоорой. Би энэ амьдрах насандаа дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай харьцаарай. Миний ах дүүс мэнд амгалан, жаргалантай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монгол оо хайрлаж яваарай”
УИХ-ын ээлжит сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи 62, АН 11, “Зөв элекотрат” эвсэл, “Та бидний эвсэл”, бие даагч тус бүр нэг суудал аваад байгаа урьдчилсан дүн гарсан. Хэдийгээр МАН үнэмлэхүй олонхийн суудал аваад байгаа ч парламентад шинээр сонгогдсон гишүүд шинэ өнгө төрхийг бүрдүүлж байна.