ШУУД: МАХН, ИЗНН, МНН сонгуульд эвсэж оролцоно
МАХН, ИЗНН, МНН-аас хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд эвсэл байгуулан нэгдэн оролцохоор болжээ. Тэд санамж бичигт гарын үсэг зурж байна.
МАХН, ИЗНН, МНН-аас хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын 2020 оны сонгуульд эвсэл байгуулан нэгдэн оролцохоор болжээ. Тэд санамж бичигт гарын үсэг зурж байна.
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв.
Парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20 –нд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан. Энэ хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл Цэцээс Сонгуулийн хуулийн тодорхой заалтууд дээр маргаан үүсгэжээ. Энэ талаар өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхантай ярилцлаа.
Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт корона вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоол бол Тавантолгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
ЭСЯ-аар дамжуулан эхлээд ахмад настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хагалгаанд яаралтай орох иргэдээ татаж авна.
Хуралдаанаар шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ. Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна.
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Ерөнхий сайдаас өгсөн чиглэлүүдээр хуралдлаа.
Өдөр тутам 100 тонн мах нийлүүлэгдэнэ. Тийм учраас тайван амгалан байгаарай гэж хүсмээр байна. Зах зээл дээр гаргах 20 гаруй мянган тонн мах байгаа.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь тусламж болгон өгч байгаагаа мэдэгдээд ирсэн билээ.
Шинэ коронавирусний халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөөний /2020.03.10/ 08:00 цагт шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө.