Иргэд: Залуусын улс төрийн оролцоо нийгэмд гэрэл нэмж байна
Монгол Улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр шинэ үеийн залуучууд бол ардчилсан чөлөөт нийгэмд өсөж торниж буй анхны үеийнхэн бөгөөд ирээдүйд манай ардчилал илүү бэхжиж чадах эсэх нь тэдний улс төрийн идэвх, оролцооноос шууд хамаарна. Улс төрийн оролцоо гэж яг юу болох, манай залуучуудын оролцоо улс төрд хэрхэн хандаж буй талаар залуусын төлөөлөл санал бодлоо хуваалцав.


















