Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
Ч.Батзориг баячуудын эгнээд татаж оруулсан Д.Батбаяртайгаа нийлж 1999 оноос барилгын салбарт хөл тавьж “Хөрш заанууд” гэх сүрдмээр нэртэй компани байгуулж Зайсанг зайдалж дуусгасан. Ингээд ч шунал нь дарагдалгүй Туулын хөвөөг дайлаар мордож эцэст нь Яармагийн дэнж, Арцатын аманд өндөр үнэтэй орон сууцуудыг бий болгосон. Гэхдээ тэр мөнгө олж, ашиг их хүртэхийнхээ хэрээр бизнесийн шударга зарчмыг огоорч орон сууц худалдан авсан иргэдийг удаа дараа хохироож байна
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, говь талын нутгаар хүйтэн салхитай байна.
93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай мэдээллийг охины ээж өөрийнхөө нийгмийн сүлжээнд бичсэн.
Улсын хэмжээнд нийт 35,568,477 баримт бүртгэгдсэн бөгөөд үүнээс 35,434 баримтын орон таарч, азтанууд тодорлоо.
БШУ-ы сайдын тушаалаар ЭЕШ-ын босго оноог тогтоож, нийгэмд багагүй шүүмжийг дагуулаад байна.
Энэ сарын 6-нд гурван настай хүүхэд ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан жигшүүрт хэрэг гарсан.
Боловсролын зээлийн сангаас зээл авсан болон төр засгийн тэтгэлгээр суралцаж буй хүмүүсийн мэдээллийг өнөөдрөөс нээлттэй болгож буйгаа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд 327 мянга 576 удаагийн газар хөдлөлт болсноос 6-6,9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5,9 магнитудынх 18 удаа, 4-4,9 магнитуд хүчтэй 238 удаа болсон байна.
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 01-28-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамаарах тул системд баримтаа бүртгүүлэхийг ТЕГ-аас сануулж байна.
Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалтын чадвар муудахын хэрээр иргэдийн өр зээл тавих нь ихэсдэг. Энэ хүн хэцүү үед хүмүүс гар утасны аппликейшнээр дамжуулан зээл авах тохиолдол эрс нэмэгджээ. Учир нь арилжааны банкнууд бага дүнтэй зээл олгохоо хязгаарлаад буй энэ үес амар хялбар, хурдан шуурхай, шалгуур багатай зэрэг шалтгаанаар иргэд сүүлийн үед гар утасны аппликейшнийг сонгож их бага хэмжээний зээл авдаг болжээ. Аппликейшнээс гэх нэрийн цаана оршиж буй БССБ-уудын талаар иргэдийн мэдэх ёстой зүйлүүд бишгүй олон байсан юм.
Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа.
Энэ боомтоор ашиглалтад орсноор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан билээ.
Консул асан Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр дахин цагдан хорьсон. Шүүхээс түүнийг цагдан хорьсон асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг гаргажээ.
Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно.
“Прокурорын саналаар хуульд байхгүй үндэслэлээр Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор боллоо” гэх мэдээллийн мөрөөр Нийслэлийн прокурорын газраас холбогдох асуудлыг тодрууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын сүүлээр буюу гуравдугаар сарын 24-нд эхлэх юм.
Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2023 оны тайланд Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 146 улсаас 69-т эрэмбэлэгдсэн билээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.
Дээд боловсролын салбарын шинэчлэлтийн нөлөөгөөр их дээд сургуульд элсэгчдийн чанар болон чадвар нь муудсаар байна. 2016 онд салбарын яамнаас их, дээд сургуулийн босго оноог 560 байсныг огцом бууруулж 480-400 хооронд болгосон. Мөн энэ энэ жилээс Их дээд сургуульд элсэн орох ЕБС-ийн сурагчдын босго оноон малын эмч, бага ангийн багш, сувилагч зэрэг эрэлттэй мэргэжлийн босго оноог 480 байснаас 440 болгон бууруулсан байна. Үүний нэгэн хор нөлөө нь хөдөлмөрийн зах зээлд муугаар илэрч эхлэх юм. Тухайлбал мэргэжлийнхээ анхан шатны чадвдарыг эзэмшээгүй, хувь хүн болж төлөвшөөгүй төгсөгчид ажлын байрандаа гологдох тохиолдол ихэнх салбарт маш ихээр тулгамдаж байна. Ингэснээр төгсөх ангийн сурагчдад дээд боловсрол эзэмших боломжийг олгож буй хэдий ч эргээд харах юм бол сайнаасаа саар нь их болов.