Р.Анхням: Хүний амьдралын эргэлтүүдийг 73 цагт багтаан харуулна
Хүний амьдралд тохиолдож буй эргэлтүүд ганцхан хором, ганцхан харцнаас шалтгаалдаг гэж боддог. Манай жүжиг 73 цагийн хугацаанд хүний амьдралд байж болох ямар эргэлтүүд байдаг вэ гэдгийг үзүүлдэг. Гэхдээ театрын онцлог нь амьдрал дээр байхгүй зүйлийг ч гэсэн бий болгож, түүнийгээ хүмүүст итгүүлдэг. Бид маш их хичээж байгаа. Улс үндэстэн бүрийн үзэл бодол нь ондоо байдаг. Тиймээс Монгол хүмүүсийн зан чанар, сэтгэлгээ нь гадаадын үзэгчдэд сонин байх болов уу гэж бодогдож байна. Жүжгийн маань дууг жүжигчин А.Төгсбаяр маань зохиосон. Бид хамтдаа дуулсан.



















