“Номин реалтор” ХХК-ийн гүйцэтгэгч дүрэм зөрчсөнөөс хоёр хүний амь эрсэдлээ
Тус барилгын 50 тоннын даацтай автокран унаж, хоёр хүний амь нас хохироож, нэг хүнийг хүнд гэмтээсэн байна. Ослын шалтгаан нь хөдөлмөр, авулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Автокраныг ашиглахдаа зам талбайг засаж, тэгш гадаргууд байрлуулах дүрэмтэй аж.



















