Л.Наранбаатар: Шуудай цементийг 15 000 төгрөгөөр худалдана
Өнөөдрийн байдлаар 6000 тонн цемент агуулах саванд байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд өчигдөр түүхэн өдөр болсон. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийн настай. Энэ 39 жилийн түүхэнд анх удаа хоногт 3695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас нийлүүлэлт ихсэж байна.


















