Тавантолгой түлш ХХК: Мэдэгдэл
“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.
“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 41 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 22 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
ЭЕШ-ыг улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд зохион байгуулж дууслаа. Мэдээллийг тухайн бүрд нь мэдээлсэн. Шалгалтын дүн оноо гарч дууссантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ЭЕШ-ын батламж хуудсыг БҮТ-ийн цахим хаяг руу нэвтэрч ороод цахимаар хэвлэж авах боломжтой. Улмаар их дээд сургуульд элсэх боломжтой. ЭЕШ-ыг зохион байгуулахад оролцож, хамтарч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье. ЭЕШ-ын зохион байгуулалтад 3000 орчим багш оролцсон.
Ачаа тээврийн гол зангилаа бүс нутгууд болох Беларусь, Гүрж, Азербайжан зэрэг улс руу зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байгаатай холбогдуулан дээрх улсуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй иргэд Та бүхэн өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, зохих ангиллын визийг /Гүрж, Азербайжан Улсын виз/ мэдүүлж, хүлээн авсны дараа зорчих, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, гадаад улсын хууль, тогтоомжийг хүндэтгэн зорчихыг анхааруулж байна.
Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон Асем виллагийн ойролцоо гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв. Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин Асем виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад баяр хүргэж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 12 дугаар ангиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна.
"Монгол ньюс" мэдээллийн төвд цаг бусаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл "Цагдаа, прокурор, шүүхийнхэнд баярлалаа" сэдвээр мэдээлнэ.
Зуны урин цагт ээлжийн амралтаа авахаар төлөвлөж буй нэгэнд, магадгүй ээлжийн амралтаа авсан ч хэрхэн сонирхолтой өнгөрүүлэхээ мэдэхгүй байгаа нэгэнд энэ мэдээллийг зориулав. Мөн наадмын урт хугацааны бүх нийтийн амралтыг сонирхолтой өнгөрүүлж болох багахан санааг танд хуваалцъя. Бид хүүхэд байхдаа зуны амралт, шинэ жил, цагаан сар, наадмын амралтыг хоног тоолон хүлээдэг байсан. Харин насанд хүрч ажлын байранд гараад ээлжийн амралтыг илүүтэй хүлээдэг.
Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу зургадугаар сарын 27-ны 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил хийх гэнэ.
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын битүүн. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 83.3 хувьтай биелжээ.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт кузов засварын үйлчилгээ үзүүлдэг 124 аж ахуй эрхлэгч байгаагаас түүврийн аргаар 19-ийг нь шалгалтад хамрууллаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэж, 28,29-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер ус, наршилтын аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхааруулжээ.
Цэвүү-1, 2 гэдэг усанд 2020 онд хэмжилт хийхэд хатуулгийн хэмжээ 6.75 байсан бол 2022 онд хийхэд 8.53 гарсан. Хатуулгын зөвшөөрөгдөх хэмжээ 3 байдаг. Хатуулгын хэмжээ жил жилээр нэмэгдсээр байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.
Өнөөдөр буюу 2022 оны 06-р сарын 24-нд SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа.
“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.
Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.