Хүүхдүүд Kinder шоколаднаас нянгийн халдвар авчээ
Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.
Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.
Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Би хэзээ ч хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хууль бусаар барьж, хорьж, цагд, үг хэлсний төлөө шийтгэ гэж хэлэх хүн биш. Та бүхэн үүнд итгээрэй. Мэдээж, зарим нэг асуудалд хоорондоо үл ойлголцсон зөрчил гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Би яг энэ уулзалтаас гараад Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, өчигдрийн жагсаалд оролцсоноос болж асуудал үүссэн залуус байвал ямар ч хариуцлага тооцож болохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Та бүхэн надад итгээрэй. Ерөнхий сайдын үг бүхэн амлалтын агуулгатай байдаг
Эх орондоо ажилтай, орлоготой, сайхан амьдрахыг хүссэн залуус хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.
Үнийн өсөлт дарамтыг орон нутагт илүү их мэдэрч байна. Зөвхөн Улаанбаатар хотод үнэ нэмэгдээгүй. Орон нутагт хэд дахин үнэтэй бараа бүтээгдэхүүн авч байна. Амьдрах арга алга. Үүнтэй уялдуулаад байр, ус, цахилгаан мөнгө маш өндөр гарч байна. Иргэд бухимдаж байна. Тиймээс бид албан хүсэлт өгч, байр, ус, тогны мөнгө нэмэгдсэн талаар ярилцсан. Үнийн өсөлтөн дээр төрийн байгууллага нь давхар нугалаа хийгээд байх юм.
Эх орондоо, ажилтай, орлоготой сайхан амьдрахыг хүссэн залуус төр засгийг ажлаа сайн хийхийг шаардаж, хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.
Би оюутан. Цагийн ажил хийдэг. Цагийн ажлын хөлс 3000 төгрөг. Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж байна. Үнийн өсөлт бүх хүнд нөлөөлж байна. Одоо тэмцэхгүй бол оройтно. Биднийг 50.00 төгрөг авсан гэж байна. Залуус бид 50.000 төгрөгөөр биеэ үнэлэх гэж талбай дээр ирээгүй.
Би зүрхний асуудалтай болсон. Эмчилгээтэй байгаа. Залуус өөрсдөө тэмцэг гэж бодсон. Ажлаа хийж байгаа хүмүүсийг баривчилдаг бол огцор. УИХ ажлаа хийж чадахгүй байна. Бүх эрх мэдлээ Засгийн газартаа өгсөн. Коронавирусийн тухай хууль гэж өөрсдийн хулгайгаа баталгаажуулж авсан. Засгийн газар их эрх мэдэлтэй байж ажил хийж чадахгүй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 86 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 44 нь Улаанбаатарт, 42 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 12 хүний биеийн байдал нэн хүнд бол 11 хүн хөнгөн байна.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, Их Богд дэвжээний бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, "Пирамид орд" ХХК, Хур харцага дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш нар шалгарлаа.
Цагдаагийн долоон албан хаагчийн толгой хагарч, хөл хугарч, гар нь гэмтсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ойлголцож, хэлэлцэх боломж олгоогүй. Бид зөвлөсөөр байсан. Төрийн тусгай хамгаалалттай бүс рүү нэвтэрсэн. Шаардлага тавьсан. Байдал хурцадмал байдалтай байсан. Шаардлага эсэргүүцэж, цагдаагийн албан хаагч руу дайрч доромжлох үйлдэл гарч эхэлсэн. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага хэрэглэх эрхтэй.
Жагсаал цуглаан нь жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авсан жагсаал цуглаан биш. Жагсаж цугласан иргэдэд цагдаагийн байгууллагаас үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх, хохирол учруулахгүй байх талаар удаа дараа анхааруулж сануулсан. Залуусын үзэл бодлоо эрхийг нь нээлттэй орхисон.
Сүхбаатарын талбайд залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан. Жагсаал шөнөжин үргэлжилсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагаас жагсагчдыг хүч хэрэглэн тарааж, зарим иргэдийг баривчилсан.
Сүхбаатарын талбай дээр үнийн өсөлтийг эсэргүүцэж гурав дахь хоногтоо залуус жагсаж байна. Ингэхдээ тэд "Монголдоо сайхан амьдармаар байна. Үнийн өсөлтийг бууруул. Өр зээлгүй амьдралд хүрэлцсэн цалинтай эх орондоо сайхан амьдармаар байна" хэмээх уриа лоозон барьсан байв. Тэд эх оронч, эв нэгдэлтэй жагсав. Үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан залуус ажлаасаа чөлөө аваад ирсэн, ажилгүй, ажлаа таслаад ирсэн зэрэг тайлбарыг өгч байлаа. Тэд Төрийн ордонг тойрч алхаж, төрийн түшээдэд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байв. Улмаар оройн 18.00 цагаас хойш жагсагчдын тоо олшров. Өөрөөр хэлбэл, залуус ажлаа тараад үзэл бодлоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд цугларав. Тэд хамтдаа Төрийн дууллаа дуулж, үүр цайтал жагсана хэмээлээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 17, III тунд 83, IV тунд 82, нийт 191 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 10, III тунд 89, IV тунд 61, нийт 169 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан байна.
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор зэрэг аймагт томилолтоор ажиллаж Өвөрхангай, Архангай, Булган зэрэг аймгаас олон удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлдаг, бүлэг хоёр этгээдийг илрүүлэн, ажиллаж байна. Малчид маань малаа байнга хариулж, малын зүс бүртгэл болон фото зургаар бэхжүүлэх, байршил тогтоогч суулгах, хөршийн холбоо болон бүлгийн холбоодыг сайтар ашиглан цагдаагийн байгууллагатай байнгын холбоотой, хамтран ажиллах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед илэрч байгаа хэргүүдээс харахад сайн санаатай малчид иргэдийн тоо нэмэгдсэн
Залуус нэгдэж тэмцэж байхад намын гишүүд оролцож байгаа нь нөхцөл байдлыг төвөгтэй болгож байна. Залуус маш энгийн зүйл хүсч байгаа. Тайван амьдрал, эрх тэгш байдал, өргүй, зээлгүй, элэг бүтэн эх орондоо амьдрахыг хүсч байна. Залуус бид маш хүлээцтэй байлаа. Иргэдийн амьдрал туйлдаж байна. Жагсах цаг нь болсон. Залуус маань үзэл бодлоо тайван замаар ухамсартайгаар илэрхийлж байгаа. Магадгүй залуусынхаа үгийг сонсохгүй арга хэмжээ авахгүй бол дараагийн арга хэмжээ гэж бий