Монголын анхны мөсөн циркийн тоглолт болно
Тэгвэл бид “Мөсөн Өргөө”-тэй болсноор дэлхийн бусад орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийг хүлээн авч үзэх боломжтой боллоо. Маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэр нь зардал өндөр мөн дээрээс нь маш их эрсдэл дагуулдаг, цаашлаад уран бүтээлчдээс дээд зэргийн ур чадвар шаарддагаараа онцлог. Монголын циркчдийн шилдгүүд, циркийн сургуулийн оюутнууд хамтарсан бүтээл хийж хүүхэд багачууддаа зориулан удахгүй болох хүүхдийн баяраар мөсөн циркийн тоглолтоо толилуулах гэж байна. Уг тоглолтоос манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи,, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах боломжтой



















