Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5728 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 20, суурин 52, түр 27 цэгт 101 багийн 434 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 27 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.