ФОТО:

ФОТО: "Дотоодын цэрэг-100 жил" шатрын тэмцээн болж байна

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнийг Дотоодын Цэргийн Штабаас "Хүч" спорт хороотой хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар нийт 2557 вагон импортын ачаа хүлээж авчээ

БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар нийт 2557 вагон импортын ачаа хүлээж авчээ

2021 оны арваннэгдүгээр сарын 28-наас Монгол Улсаас экспортолдог байсан  тодорхой нэр төрлийн ачаануудад БНХАУ-ын талаас хориг тавьсан. Хэлэлцээрээр хоногт 14 галт тэрэг болгосон. Одоогийн байдлаар хоногт 10 галт тэрэг гарч байна. Хорио бүрэн цуцлагдаагүй. Гарч буй галт тэргэнд дамжин өнгөрөх ачаатай чингэлэг 4, бусад нь экспортын төмрийн хүдэр, нүүрс, Эрдэнэтийн зэс гэх ачаанууд байна. 

Дэлгэрэнгүй
Ё.Жаргалсайхан: Өдөрт дунджаар 60-70 чингэлгийн тээвэрлэлт хийж байна

Ё.Жаргалсайхан: Өдөрт дунджаар 60-70 чингэлгийн тээвэрлэлт хийж байна

Замын-Үүд Эрээний хооронд чингэлгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэгдүгээр сарын 11-нээс эхэлсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 50 машинд нийт 65 чингэлэг орж ирсэн байна. Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1798 машинд 20 тонны 1081, 40 тонны 1251, нийт 2332 чингэлэг ачаа барааг оруулж иржээ.

Дэлгэрэнгүй
Шинээр 517 халдварын тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа

Шинээр 517 халдварын тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 517 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 279 Улаанбаатарт, 238 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 4 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2095 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 818 хүний биеийн байдал хөнгөн бол 453 хүн нэн хүнд байна.

Дэлгэрэнгүй
Н.Тавинбэх сайд орон нутгийн иргэдэд

Н.Тавинбэх сайд орон нутгийн иргэдэд "Эрдэнэбүрэнгийн УЦС" төслийг танилцуулж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 31 гомдол, мэдээллийг шалгажээ

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 31 гомдол, мэдээллийг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 319 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

"Бид мөнгө, тусгай онгоц гуйгаагүй, ганцхан бичиг хүссэн"

Консулын ажилтнууд “дайн болохгүй” гэж инээж шоолоод байхаар нь төгсөх курсын оюутнууд учраас Монгол Улсаас бичиг хүлээгээд үлдчихсэн байсан. Улсаас бид санхүү хүсээгүй, тусгай онгоц ч хүсээгүй. Ганцхан бичиг хүссэн. Удаан хугацаанд худлаа ярьж, хойрго хандсан учраас цаашид яахыг мэдэхгүй, итгэхгүй байна.

Дэлгэрэнгүй
Увс аймагт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Увс аймагт суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Чандмань хорооны 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 10:54 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр  хүрч ширүүснэ.

Дэлгэрэнгүй
Украинд байгаа 27 монгол оюутныг татан авахаар боллоо

Украинд байгаа 27 монгол оюутныг татан авахаар боллоо

Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо ирээд байна. Одоо төгсөх курсын болон хэлний бэлтгэлд сууж байгаа 27 оюутан Украин улсад байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан.

Дэлгэрэнгүй
“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа

“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

Дэлгэрэнгүй
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон  ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна

Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна

Харьков хотод хоргодох байр байхгүй. Агаарын дайралт эхэлснээс хойш хүмүүс метронд нуугдаж байгаа. Бид ч метронд сууж байна. Манай хотод Монгол оюутнууд суралцдаг. Харьков хотод суралцдаг Монгол оюутнууд нэгнийдээ цуглараад хамт байгаа юм байна. Утасны сүлжээнд нь доголдол үүссэн учраас ярих боломжгүй байгаа. Тийм учраас “метронд, аюулгүй газар ороорой” гэж зурвас бичсэн.  Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаас холбогдож  “Украины нийслэл Киевд ирэх боломж байна уу” гэж асуусан. Бидэнд метроноос  гарах боломж  алга.  Гадагшаа гарах боломжгүй. Харьков хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. ОХУ-ын танк манай  хот руу ороод ирсэн гэх мэдээлэл сая ирлээ

Дэлгэрэнгүй
Аюулгүй галлагаа арга хэмжээнд 3867 өрхийн 5480 гаруй иргэнийг хамруулжээ

Аюулгүй галлагаа арга хэмжээнд 3867 өрхийн 5480 гаруй иргэнийг хамруулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Шинээр 497 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Шинээр 497 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 497 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 257 Улаанбаатарт, 240 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2091 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3238 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 894 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.

Дэлгэрэнгүй
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ. Тодруулбал, "Их тээвэр" ХХК-ний машин нь хоёрдугаар сарын 22-ны өдөр Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед бэхэлгээ нь тасарч Toyota Priuse маркын улсын дугаартай автомашиныг мөргөсөн осол гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Завхан аймгийн Шилүүстэй суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар 02.24-ний өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. 

Дэлгэрэнгүй
ИРГЭД: Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх нь БУРУУ

ИРГЭД: Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх нь БУРУУ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-г захиалан хийлгэжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын 73 хувь нь машин ачилтын төлбөрийг  100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжсэн бол, 13 хувь нь төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр үлдээх нь зөв гэж үзжээ.

Дэлгэрэнгүй