Барилгын салбарынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хугацаатай шаардлага хүргүүллээ
Арваннэгдүгээр сард УИХ-ын 88 дугаар тогтоол гарсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг тогтоол хэрэгжихгүй байна. Засгийн газар ажил хийхгүй байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын хувьд маш хүндрэлтэй болж байна.Учир нь Барилга хот байгуулалтын яам он гарсаар барилгын үнийн индексийг баталж, магадлал хийх түр журмыг боловсруулж, Сангийн яамд зөвшилцөх бичгийг хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь Сангийн яам асуудлыг одоо хүртэл шийдээгүй. Тиймээс бид Ерөнхий сайдад анхааруулж байна. Улсын төсөвт тодотгол хийж, барилгын салбарынхны алдагдалгүй болгох хэрэгтэй байна



















