ГЕГ: Иргэн барааны тоо хэмжээгээ 4-5 дахин дутуу мэдээлсэн
Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй мэдээллийн тухайд тухайн иргэн ачаа, бараагаа мэдүүлсэн. Ингээд тухайн ачаанд хяналт шалгалт хийхэд бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний 307 боодол шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдээлжээ. Дахиад 122 боодол ачаа шалгахад ямар тоо хэмжээ гарахыг мэдэхгүй байна. Шалгалтын ажил үргэлжилж байна.

















