Т.Ням-Очир: Цар тахлаас шалтгаалж ямар ч хүүхэд сургуулийн гадна үлдэх ёсгүй
Хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөө боловсруулсан. Цогц төлөвлөгөөг 2021 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж баталсан. Төлөвлөгөөний 30 гаруй хувь нь багш нарын арга зүй, сургуулийн хөтөлбөрөөр дамжиж хэрэгжих ажлууд бол 70 хувь нь техник тоног төхөөрөмж суралцах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэйгээ уялдуулан орчин нөхцөл, дэд бүтцийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.



















