КОВИД-19: Шинээр 1206 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1206 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 648 нь Улаанбаатарт, 558 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10348 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2943 нь хөнгөн бол 91 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















