Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл ЭМ-ийн сайдад шаардлага хүргүүллээ
Монгол Улсад 12 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй албан бус тоогоор 7000 хүүхэд байна. Коронавируси халдварын энэ үед эцэг эхчүүд хүлээцтэй хандсаар ирсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 09-нд Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг өгсөн. Шаардах бичигт хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах, зөв оношлох, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх талаар тусгасан.

















