Гучин-Ус суманд малын ногоон тэжээл амжилттай тариалжээ

Гучин-Ус суманд малын ногоон тэжээл амжилттай тариалжээ

Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гучин-Ус сумын 85 малчин өрх бэлчээрийн нэг наст ургамал буюу малын ногоон тэжээл тариалжээ.

Дэлгэрэнгүй
Сугалаа, азтан шалгаруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана

Сугалаа, азтан шалгаруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарт “Иргэд, хэрэглэгчдээс өргөн нэвтрүүлгийн телевиз, цахим хэлбэрээр луйврын шинжтэй сугалаа, урамшуулалт хонжвор зохион байгуулж иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байна” гэх гомдол мэдээлэл удаа дараа ирүүлсээр байгаа аж.

Дэлгэрэнгүй
Н.Батсуурьт даян аварга, Ц.Одбаяр, Д.Анар нарт улсын заан цол хүртээлээ

Н.Батсуурьт даян аварга, Ц.Одбаяр, Д.Анар нарт улсын заан цол хүртээлээ

Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э. Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурьт Монгол Улсын даян аварга цол,  наймын даваанд унасан улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анарт улсын заан, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодномд улсын харцага, тавын даваанд унасан Н.Мустафад  улсын начин цол тус тус хүртээлээ.

Дэлгэрэнгүй
Нийслэл хот 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ

Нийслэл хот 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо хуралдлаа.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболд томилогдлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболд томилогдлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Д.Ганболд томилогдож, өнөөдөр тамгаа хүлээн авлаа.

Дэлгэрэнгүй
Комедиан Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ

Комедиан Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ

Долдугаар сарын 26-нд хэргийн материалтайгаа танилцсан. Наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Хэргийн материал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурал 14 хоногоор хойшлогдсон. Гэнэт энэ долоо хоногийн 1 дэхь өдөр маргааш шүүх хуралтай шүү гэж залгасан. Хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учир дөрөв дэхь өдөр хүртэл хойшлуулсан. Өнөөдөр шүүх хурал боллоо.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: 777 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

КОВИД-19: 777 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 777 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 571 нь Улаанбаатарт, 206 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 0-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 331 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  3759 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 205 иргэний бие нэн хүнд байна. 

Дэлгэрэнгүй
Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарын шинжилгээнд допинг илэрчээ

Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарын шинжилгээнд допинг илэрчээ

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Дэлгэрэнгүй
Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөж нас баржээ

Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөж нас баржээ

Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөж нас баржээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас барсан тухай мэдээллийг  15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга өгсөн байна.

Дэлгэрэнгүй
Ачигч машинаас ялгарах утаа тортог стандарт хэмжээнээс давжээ

Ачигч машинаас ялгарах утаа тортог стандарт хэмжээнээс давжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Дабль эйт ХХК”-ийн ачилтын тээврийн хэрэгслүүдээс ялгарах хаягдал утаанд агуулагдах тортогжилтод хэмжилт хийжээ. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5868 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5868 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 31, суурин 65 цэгт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Томоохон зах, худалдааны төвүүдэд 19 цэг нээн ажиллуулж эхэллээ.

Дэлгэрэнгүй
Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах барилдаан боллоо

Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах барилдаан боллоо

Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах барилдаан хоёр өдөр /2021.11.16-17/ Монгол бөхийн өргөөнд үргэлжилж, дүнгээ гаргалаа. 1964 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсан түүхт барилдааныг сүүлийн жилүүдэд аймгуудад зохиож ирсэн бөгөөд өнөө жил Улаанбаатар хотноо болсноороо онцлог байв. Энэ жилийн УАШБ-ы ерөнхий ивээн тэтгэгчээр "Mongolsat Networks" компани оролцов. 

Дэлгэрэнгүй
Вакцины III тун яагаад чухал вэ

Вакцины III тун яагаад чухал вэ

Коронавирусийн эсрэг вакцины III тунгийн дархлаажуулалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
ТОДРУУЛГА: Гадаа амны хаалт зүүхгүй байж болох уу

ТОДРУУЛГА: Гадаа амны хаалт зүүхгүй байж болох уу

Гадуур томуу томуу төст өвчний эрсдэл их байна. Мөн агаарын бохирдол их байгаа. Тиймээс манай улсын орчин нөхцөлд хэдийгээр хүн хоорондын зай баримталж, гадна орчинд байгаа ч амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. ЭМЯ-наас амны хаалтны талаар зөвлөмжөө өөрчлөх талаар яриагүй.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Архангай, Завхан зэрэг аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Архангай, Завхан зэрэг аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Дэлгэрэнгүй
Булган аймгийн Засаг даргын жуулчдыг татах бодлого

Булган аймгийн Засаг даргын жуулчдыг татах бодлого

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Айрагны Өргөө” барихаар болжээ.

Дэлгэрэнгүй
Зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэг нээлээ

Зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэг нээлээ

Монгол Улсын Шадар сайд болон НОК-оос дархлаа сэргээх нэмэлт тунгийн идэвхжүүлэхтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэг нээх, холбогдох судалгааг гаргаж өгөхийг дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабын дарга нарт үүрэг болгосон.

Дэлгэрэнгүй
Төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

Төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ

Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяалалд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 78.7 хувь нь хамрагджээ

Дархлаажуулалтын бүрэн тунд 16-17 насныхны 78.7 хувь нь хамрагджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 82, II тунд 175, нэмэлт сэргээх тунд 3830, нийт 4087 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.2 хувь байна.

Дэлгэрэнгүй