Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ
Даян аварга Н.Батсуурь өнөөдөр Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглохоор очсон ч барилдуулаагүй. Олон нийтийн цахим сүлжээнд энэ асуудалд олон таамаг явж байгаа. Тэгвэл Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа тайлбар оруулжээ.



















