КОВИД-19: Шинээр 191 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

КОВИД-19: Шинээр 191 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол батлагдсан байна. Үүний 121  нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2925 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 51 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6600 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6600 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана

Дэлгэрэнгүй
Ө.Пүрэвбаатар: Одоо л жинхэнэ оюутан болж байна

Ө.Пүрэвбаатар: Одоо л жинхэнэ оюутан болж байна

Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байна гэж надаас асуусан. Би “ээжтэйгээ” гэж хариултал “ээж рүү нь хамт очих уу” гэв. Тэгэхээр нь манай ээжийг хотод байгаа гэж бодсон байх гээд эхэндээ итгээгүй. Үнэн байсан. Ингээд хөдөө нутаг руугаа яваад аав ээжтэйгээ уулзсан. Би айлын бага хүүхэд. Дөрвөн эгч нэг ахтай. Айлын бага хүүхэд болохоор ээж аав, ах эгчийнхээ хайранд өссөн. Манай аавыг С.Өлзийбаяр, ээжийг Б.Оюунчимэг гэдэг. Хоёул насаараа сургуульд ажилласан. Аав ээж хоёр маань хоёулаа сургуульд ажилладаг байсан болоод ч тэрүү миний хичээл, сурлаганд их анхаардаг. Ээж аав хоёртоо тэтгэлгийн талаар хэлэхдээ өөрийн эрхгүй хоолой зангираад уйлчихсан. Өмнө нь уйлна гэж бодоогүй.

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулбал эрхтэн хурц болно

Үс шинээр засуулбал эрхтэн хурц болно

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дэлгэрэнгүй
Юнионтэй картын

Юнионтэй картын "YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна 

Голомт банкнаас ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулан хэрэгжүүлж буй “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна. Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.31-нийг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд харилцагч та гадаадын бүх төрлийн вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн 59 үйлчилгээ, зөвшөөрөл 2022 онд цахимд шилжинэ

Нийслэлийн 59 үйлчилгээ, зөвшөөрөл 2022 онд цахимд шилжинэ

Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хот шар бүсэд шилжихэд ойрхон байна

Улаанбаатар хот шар бүсэд шилжихэд ойрхон байна

Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн.

Дэлгэрэнгүй
Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Дэлгэрэнгүй
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд шинэ хоршоо хөгжүүлнэ

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд шинэ хоршоо хөгжүүлнэ

Хөдөө аж ахуйн биржээс Хэнтий аймгийн Баян-Овоо суманд шинэ хоршоо төсөл хэрэгжүүлэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй
Шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна

Шахмал түлшний шуудайг иргэдээс 300 төгрөгөөр худалдаж авна

Улаанбаатараас орон нутаг руу 6300 шуудай  шахмал түлш тээвэрлэх зөрчил илэрсэн. Тиймээс нэг сарын хугацаанд хяналт шалгалт эрчимжүүлэх аян өрнүүлнэ. Уг аяны хүрээнд мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн албан 40 хаагчид 1.000.000 төгрөгий мөнгөн урамшуулал олгох зохицуулалт хийсэн. Тиймээс шахмал орон нутаг руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ийм зөрчил илэрвэл улсын орлого болгож хураана.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Шинээр 94 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

КОВИД-19: Шинээр 94 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 94 тохиолдол батлагдсан байна. Үүний 75  нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 74 хүний биеийн байдал нэн  хүнд байна. 

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 76.7 хувь нь хамрагджээ

Дархлаажуулалтын бүрэн тунд 12-15 насныхны 76.7 хувь нь хамрагджээ

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.169 (76.7 хувь), 16-17 насны 26.857 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
Малын эрэлд яваад сураггүй болжээ

Малын эрэлд яваад сураггүй болжээ

Мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
ТООЦОО: Шинэ жилийн хүлээн авалтын дундаж төсөв

ТООЦОО: Шинэ жилийн хүлээн авалтын дундаж төсөв

Шинэ он гарахад хэдхэн хоног үлджээ. Албан байгууллагууд, анги хамт олноороо шинэ жилийн баяраа нижгэр тэмдэглэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн байгууллагуудаас бусад албан газрууд шинэ жилийн баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагатай. Арванхоёрдугаар сар гарсаар шинэ жилийн баярын хүлээн авалтууд эхэлж, ресторанууд захиалга нь дүүрчээ. Охид бүсгүйчүүд баярын гоёлынхоо эрэлд гарч, гоо сайхны салонууд оочир дугаар ихтэй байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6600 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6600 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулбал эрч, хүч ирнэ

Үс шинээр засуулбал эрч, хүч ирнэ

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өчигдөр Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй