Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Корпорэйт конвейншн центрт “Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт” болно. "Шонхор" цамхагт АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
Корпорэйт конвейншн центрт “Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт” болно. "Шонхор" цамхагт АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 92, III тунд 1953, IV тунд 2290, нийт 4392 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувь байна.
Шороон үхрийн шинжээр нь үзвэл дөрвөн шийр, толгой нь хөх, бие нь ногоон, хоёр чих, эвэр, сүүл нь шар өнгөтэй байна. Үхэр хариулаач нь шар дээл, ногоон бүстэй, унгасан шилбүүртэй идэр залуу үхрийнхээ баруун талд яваагаар дүрслэгджээ. Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал дөрвөн улирлын эхэнд хур ус ихтэй байна. Тиймээс хүйтэн болоод бадган өвчин дэлгэрэх нигууртай. Үхэр хариулаач нь залуу хөвүүн учир залууст их сайн бол нялхас, хүүхдүүдэд дунд зэрэг, өтгөс буурлуудад ширүүн жил болно. Тиймээс иргэд хувцас, хоол хүнсээ тохируулж хэрэглэх хэрэгтэй.
УОК-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн.
Хүнсний 4-р дэлгүүрийн гэрлэн дохион уулзвар дээр гурван автобус, гурван машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас таван иргэн ГГССҮТ рүү хүргэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тохиолдлын тооны гол үзүүлэлт нь PCR шинжилгээ юм. Оны өмнө шинжилгээнд эерэг эзлэх 4-5 хувь байсан бол одоо 4 дахин нэмэгджээ. ХӨСҮТ-д хэрэгжүүлж буй хариа арга хэмжээнд өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн оны 11 болон 12 дугаар сард илүү эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу хилийн тандалт судалгаа хийж байсан. Харин одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Баян-Өлгий аймагт Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг өчигдөр /01.18-ны/ өдрийн 19:06 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3088 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1708 нь Улаанбаатарт, 1380 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8882 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2862 нь хөнгөн бол 53 хүний биеийн байдал нэн хүнд байна.
"Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" эрэгтэй, эмэгтэй ангилалаар 2022 оны 01-р сарын 14-18 өдрүүдэд зохион байгуулагдсан. Эрэгтэй ангилалд шилдэг 9 шатарчин, эмэгтэй ангилалд шилдэг 10 шатарчин өрсөлдсөн.
Зорилтот бүлгийн буюу 3025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.469 (77 хувь), 16-17 насны 27.009 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар ахлуулан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, баасан гараг бүрийн 11:00 цагт ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсний дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд ЗТЯ, АТҮТ, ГЕГ, ЦЕГ, Боомтын зөвлөлийн төлөөлөл оролцон цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Дагва, нийслэлийн Эрүүл мэндийн дарга Б.Бямбадорж нар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын тархалтын нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.
Ийнхүү “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хийв.
2020 оноос хойш Япон улс хилээ хаасан. Япон улс руу зорчихыг олон хүн хүсч байгаа. Хилийн хоригийг эсэргүүцэж байна. Төлбөрөө төлөөд суралцаж байгаа хүмүүс санхүүгийн хямралд орж байна. Хүний эрхийг дээдэлж тэгш хандахыг хүсч байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.
Сүүлийн 15 жилд цалинг нэлээн хэдэн удаа өсгөсөн. Тодруулбал, 2.87 дахин өсгөсөн. Энэ хооронд тэтгэврийг энэ хэмжээнд нэмэгдүүлээгүй. Хамгийн сүүлд 2019 онд тэтгэврийн доод хэмжээг 350.000 төгрөг болгосон. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд тэтгэврийг нэмээгүй.
Ерөнхий сайдын захирамжаар экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх, боомтуудыг шуурхай зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан. Энэ ажлын хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдаж боомтуудыг удирдлага чиглэлээр хангаж, ажиллаж байна. Тээвэрлэлт зохион байгуулалтын хувьд хилийн "0" цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нараар тээвэрлэлтийг хийж байгаа. Энэ нь Засгийн газраас зохион байгуулж буй ажил. Логистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг монголын жолооч нар хийж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр хийхэд жолооч нарт нээлттэй.